БИДНИЙ ТУХАЙ
Монгол Улсын эдийн засгийг тэлж, шинэ эргэлтийг бий болгох "Тавантолгой төмөр зам" ХХК нь 2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төмөр замын мэргэшсэн инженерингийн компани юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 304 дүгээр тогтоолоор компанийн хувьцааны 66 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д, 34 хувийг "Монголын төмөр зам" ТӨХК-д тус тус эзэмшүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 435 дугаар тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг "Монголын төмөр зам" ТӨХК хэрэгжүүлэхээр тогтсон нь компанийн үндсэн хөрөнгө, үйл ажиллагааны тогтвортой хөгжлийн нэгэн баталгаа болж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа 2050", Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого", "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх "А6-20" бизнес төлөвлөгөө болон олон улсын жишиг, онол арга зүйг үндэслэн компанийн "Стратеги төлөвлөгөө-2050", "Төмөр замын тээврийн хөгжлийн хөтөлбөр-2050", "Хүний нөөцийн стратеги-2030" зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан гаргаж, "Төслийн удирдлагын үйл ажиллагаа"-аас "Төмөр замын ашиглалт, тээвэрлэлтийн цогц үйлчилгээ" үзүүлдэг компани болж, өргөжин хөгжих зорилт тавин, үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.
Үйл ажиллагаа
Хэрэгжүүлж буй төслүүд
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Сүүлд нийтлэгдсэн мэдээ