КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

2021-06-15 10:20:37

     

      Монгол Улсын эдийн засгийг тэлж, шинэ эргэлтийг бий болгох “Тавантолгой төмөр зам” компани нь 2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.     

   Манай компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн доод бүтцийн ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэн, захиалагчийн хяналтыг хийж дуусгалаа. Өдгөө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын суурь бүтэц барьж, байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн “Стратеги төлөвлөгөө-2050”, “Төмөр замын тээврийн хөгжлийн хөтөлбөр-2050” урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулан гаргаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа төдийгүй төмөр замын компанийн хөгжлийн 30 жилийн төлөвлөгөөг урьдчилан харж, үндсэн чиглэлээ болгосноороо Монгол Улсдаа анхдагч юм.

       “Тавантолгой төмөр зам” ХХК нь богино хугацаанд компанийн засаглалыг бэхжүүлэн, үйл ажиллагаагаа дэлхийн стандартад нийцүүлж, олон улстай хөл нийлүүлэх зорилгоор Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001, Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001, ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо ISO 45001, Мэдээллийн аюулгүй байдлыг менежментийн тогтолцоо ISO 27001, Төслийн менежментийн арга зүй ISO 215001 зэрэг стандартуудыг нэгэн зэрэг нэвтрүүлж эхлээд байна. 

       Одоогоор манай компани 5 газар, 22 хэлтэс, 400 орчим инженер техникийн ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж, өргөжин тэлсээр байна.

 

 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд