ТЕНДЕРИЙН УРИЛГА - ТТТЗ/201909049

Огноо : 2019-10-28
Тендер шалгаруулалтын нэр: Ширээ, сандлын ком нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТТЗ/201909049
 
“Тавантолгой   төмөр   зам” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ширээ, сандлын ком-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Аль ч багцад санал ирүүлж болно.
Багц№1: Удирдах албан тушаалтны албан өрөөний ком тавилга
Багц№2: Инженер техникийн ажилтнуудын ширээ сандлын ком

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn цахим хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50000/тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2017, 2018 оны аль нэг жилийн борлуулалтын орлого төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2017, 2018 он тус бүрд нь төсөвт өртгийн 50%-аас багагүй үнийн дүнтэй тавилга, ширээ, сандал худалдан борлуулсан байх. 

Тендерийн хамт
Багц№1: 3’053’800₮ /Гурван сая тавин гурван мянга найман зуун төгрөг/
Багц№1: 2’676’560₮ /Хоёр сая зургаан зуун далан зургаан мянга таван зуун жаран төгрөг/ -ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 11дүгээр сарын 27-ны өдрийн 13 цаг 00 минут-аас  өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ирүүлнэ.
Тендерийг  2019 оны 11-р сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан доорх хаягаар нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
                           Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол 
                              Юнион бюлдинг В блок, 11-р давхар, “Тавантолгой төмөр зам” ХХК. 
                                                         И-мэйл хаяг: info@ttz.mn
                                                         Утас: +976-77777727

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.15 192.82.65.103
Хүрэлбаатар

Сайн байна у