Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 240 орчим километр гол замтай, 2 өртөө, 5 зөрлөгтэй байх юм. Уг төмөр зам баригдсанаар манай улс жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой.
Тус төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ руу экспортлох нүүрсний экспортын Монголын нутаг дэвсгэрийн доторх тээврийн зардал тонн тутамд 8 ам.доллар болж, өнөөгийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал болох 32 ам.доллараас 24 ам.доллараар буюу 4 дахин буурч, төмөр замын боомтоор дангаараа жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломж бүрдэж нүүрс олборлолт, нийлүүлэлтийн хэмжээ 2-3 дахин нэмэгдэж эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх юм.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсоноор төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ-ын нутаг руу тээвэрлэх, цаашлаад тус улсын далайн боомтоор дамжин гуравдагч орны зах зээл рүү тээвэрлэлт хийх боломж бүрдэж Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломжтой болно.
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Улсад жилд 20 – 28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна 25 жилийн хугацаанд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногдол ашиг Засгийн газарт өгсөнөөр улс орныхоо эдийн засгийн өсөлтийг бодитойгоор дэмжинэ.
#Сэтгэгдэл (0)