ТЕНДЕРИЙН УРИЛГА-ТТЗ/202003043

Огноо: 2020-07-20
Тендер шалгаруулалтын нэр: “Өвлийн ажлын гутал” нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202003043
 
 “Тавантолгой   төмөр   зам” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Өвлийн ажлын гутал”-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn цахим хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000/тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

    Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлого төсөвт өртгийн 50%-иас багагүй байна.
    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байна. 
    Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
    Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019 онд төсөвт өртгийн 50%-иас багагүй үнийн дүнтэй “Өвлийн ажлын гутал” худалдан борлуулсан байх. 

    Тендерийн хамт 600’000₮ /Зургаан зуун мянган төгрөг/-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

    Тендерийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ирүүлнэ.
    
    Тендерийг  2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 30 минутад нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдийг байлцуулан доорх хаягаар нээнэ.
 
    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
    Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг В блок, 11-р давхар, “Тавантолгой төмөр зам” ХХК. 
Имэйл хаяг: info@ttz.mn
Утас: +976-77777727

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд