ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

     Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх 2022 онд дуусна. Үүнийг дагаад тээвэрлэлт ашиглалтын явцын үед шаардлагатай төмөр замын нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудал нэн чухал болж байгаа юм. Энэ чиглэлээр “Тавантолгой төмөр зам” ХХК нь "Шинжлэх ухаан технологийн их сургууль", "Төмөр замын дээд сургууль"-тай хамтран инженер, техникийн ажилтан бэлтгэх зорилгоор энэ оноос төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж эхэллээ. Энэ чиглэлээр тус сургуулийн төлөөллүүд 09 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд орон нутгийн удирдлагуудтай уулзан, орон нутгаас инженер техникийн ажилтан бэлтгэх чиглэлээр төгсөх ангийн сурагчдын дунд уулзалт өдөрлөг зохион байгуулав.

 
          Хөтөлбөр 2020-2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд төгсөх ангийн сурагчдад “Төмөр замын дээд” сургууль, "Шинжлэх, ухаан технологийн их сургууль"-иудад өөрийн сонирхсон төмөр замын мэргэжлээр суралцаж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэх юм. Хэрэгжүүлж буй төслийн хүрээнд уг төмөр замаар ачаа тээвэрлэлт, ашиглалтын ажиллагаа, зүтгүүр, вагоны засвар, үйлчилгээг эрхлэн явуулах олон тооны ажлын байранд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, дадлагажуулж, цаашлаад ажлын байраар хангана.

  

 

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020.10.02 59.153.113.116
Zochin

Төмөр зам автозамаасаа илүү эко

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд