ТЕНДЕРИЙН УРИЛГА-ТТЗ/202003042

Огноо: 2020-09-30


Тендер шалгаруулалтын нэр: “Өвлийн ажлын хувцас” нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202003042
 
“Тавантолгой төмөр зам” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Өвлийн ажлын хувцас” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn цахим хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2019 оны борлуулалтын орлого төсөвт өртгийн 50%-аас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-аас багагүй. 

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019 онд төсөвт өртгийн 50%-аас багагүй үнийн дүнтэй “Өвлийн ажлын хувцас” нийлүүлсэн байх. 

Тендерийн хамт 900’000₮ /Есөн зуун мянган төгрөг/-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ирүүлнэ.

Тендерийг  2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан доорх хаягаар нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                                                        Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг В блок, 11-р давхар,
                                                                                   “Тавантолгой төмөр зам” ХХК. Имэйл хаяг: info@ttz.mn
                                                                                                                         Утас: +976-77777727

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд