МЭНДЧИЛГЭЭ

     Эцэг дээдсээс өвлөгдөн ирсэн баялаг сайхан эх орныхоо эзэн нь болсон эрхмээс эрхэм Монгол түмэндээ болон шинэ зууны төмөр замын шилдэг бүтээн байгуулалтыг бидэнтэй хамтран бүтээлцэж буй ажил хэрэгч түншүүд, хамтран зүтгэгчид, зорилго нэгт инженер техникийн ажилтан, албан хаагчид Та бүхэнд айлчлан ирж буй ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.

 

     Байгалийн баялагаа зүй зохистой ашиглаж, үр ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал шаардлагатай дэд бүтцийг богино хугацаанд, чанартай барьж байгуулахыг манай хамт олон зорьж, урам зоригтой ажиллаж байна. Хэдийгээр дэлхий дахиныг түгшээсэн цар тахлын аюул Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа хэдий ч манай бүтээлч хамт олон өмнөө тавьсан зорилго, төлөвлөгөөт ажлаа хором ч сааталгүй амжилттай гүйцэтгэж, энэ онд ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг зогсолтгүй үргэлжлүүлэн 208 км төмөр замын үеийг угсарч, мөн ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН чиглэлийн төмөр замын захиалагчийн хяналтын ажлыг амжилттай хэрэгжүүлж, доод бүтцийн ажлыг дуусган шинэ оноо угтаж байгаад туйлын сэтгэл хангалуун байна.

 

     Энэ цаг үед бүтээн байгуулалтын ажлаа товлосон хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн, улс орныхоо эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд өөрсдийн бодитой хувь нэмрээ оруулах нь манай хамт олын эрхэм үүрэг, зорилт байх болно. Золгон ирж буй 2021 онд эрүүл энх байж, хамтын урам зоригоор улам ихийг хийж бүтээсэн шинэ түүхийг хамтдаа бүтээцгээе. 

 

ТАНД ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.УДААНЖАРГАЛ

 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд