ХУРДНЫ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААР ХЯТАД УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА

      Хятад Улс байгуулагдсанаас хойш сүүлийн 100 жилд тус улсын төмөр замын салбарт гарсан амжилтыг дэлхийн хэвлэлүүд “гайхамшиг” хэмээн онцолж, Дэлхийн банкнаас “Хятадын өндөр хурдны төмөр замын хөгжил” нэртэй тайланг танилцууллаа. Одоогийн байдлаар Хятад Улсын төмөр замын урт 30 мянган километрт хүрчээ. 2003 онд ашиглалтад оруулсан Цинхуандао-Шэньяан чиглэлийн хурдны төмөр зам тус улсад хамгийн анхных гэгдэж байсан бол түүнээс 2 жилийн дараа Бээжин-Тяньжинийг холбосон, 350 км/цагийн хүчин чадалтай төмөр замын нээлтийг хийж байсан билээ. Өдгөө томоохон хот, мужуудыг холбосон өндөр хурдны төмөр замууд ээлж дараагаар ашиглалтад орж, Хятадын дэд бүтэц, зорчигч тээврийн салбарын хөгжилд том дэвшлүүдийг авчирсаар байна.

     БНХАУ нь зөвхөн төмөр замын уртын хэмжээгээр төдийгүй тус салбарт нэвтрүүлж буй шинэ технологиудаар чамгүй амжилтад хүрчээ. Тухайлбал, чичиргээгүй, ямар ч улиралд ажиллах дотоод хөргөлт, халаалтын системтэй, интернэтэд холбогдох, зурагт үзэх боломжтой зэрэг хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хурдны галт тэргүүдийг зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж байна. Нөгөөтэйгүүр, өндөр хурдны төмөр замын сүлжээ нь орон нутгийн хөгжилд ч хувь нэмрээ оруулж байгаа юм. Бээжин, Шанхай, Гуанжоу, Цинхуандао, Тяньжин, Жанчхүү, Шэньяаныг холбосон төмөр замын сүлжээг даган аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, төмөр замын дамжин өнгөрөх бүс, мужийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл ч идэвхжиж байна. Үүний сацуу хурдны галт тэргээр зорчих тасалбарын үнэ дэлхийн бусад улсаас хамгийн хямдад тооцогддог аж.

Орчуулсан: Б.Мэнд-Амар

#Сэтгэгдэл (4)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.01.23 103.57.94.76
Зочин

Галт тэрэгний төрлүүд гэх баримтат киног дисковрэйгээс үзэж монгол инжэнэрүүд өөр төрлийн галт тэргийг зохио

2021.01.23 103.57.94.76
Зочин

Галт тэрэгний төрлүүд гэх баримтат киног дисковрэйгээс үзэж монгол инжэнэрүүд өөр төрлийн галт тэргийг зохио

2021.01.23 103.57.94.76
Зочин

Галт тэрэгний төрлүүд гэх баримтат киног дисковрэйгээс үзэж монгол инжэнэрүүд өөр төрлийн галт тэргийг зохио

2021.01.23 103.57.94.76
Зочин

Галт тэрэгний төрлүүд гэх баримтат киног дисковрэйгээс үзэж монгол инжэнэрүүд өөр төрлийн галт тэргийг зохио

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд