ХОЙД ХӨРШИД ӨНДӨР ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ ҮЙЛДВЭРЛЭХ ЦОГЦОЛБОР БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

       ОХУ-ын Свердловск мужийн Дээд Пышма дахь “Уралын зүтгүүрийн үйлдвэр”-т цагт 360 километр хүртэл хурдлах хүчин чадал бүхий цахилгаан галт тэрэг үйлдвэрлэх цогцолборын нээлтийн ёслол боллоо. 2020 оны 10 дугаар сарын 20-нд болсон уг үйл ажиллагаанд “Оросын төмөр замууд” НХН болон “Уралын зүтгүүрийн үйлдвэр”, “Сиемэнс Мобайлити”, “Синара” групп зэрэг байгууллагууд Оросын өндөр хурдны төмөр замыг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.

      Талууд “Уралын зүтгүүрийн үйлдвэр”-ийг өндөр хурдны галт тэрэг үйлдвэрлэх суурь бааз хэмээн тодорхойлоод ОХУ-д ойрын жилүүдэд баригдах шинэ хурдны төмөр зам, зорчигч тээврийн өндөр хурдны цахилгаан галт тэрэгний зах зээлийн эрэлт хэрэгцээг хамтран үнэлэхээр тохиролцсон байна. Түүнчлэн төслийн хүрээнд цахилгаан галт тэрэг нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсний дагуу эхний ээлжинд Москва-Санкт-Петербург чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг ашиглалтад оруулахаар болжээ. Мөн “Уралын зүтгүүрийн үйлдвэр”-ийн мэргэжилтнүүд цахилгаан галт тэрэгний техник үйлчилгээ болон засварын ажлыг гүйцэтгэх аж. 

       Өндөр хурдны төмөр замын хөдөлгөөнийг зохион байгуулах нь ОХУ-д 2030 он хүртэлх төмөр замын тээврийг хөгжүүлэх стратегийн нарийн шийдэл, шинжлэх ухааны судалгаа их шаардсан хамгийн том төсөл болох юм. Уг төслийг Оросын дотоодын үйлдвэрлэгчдийн нөөц бололцоогоор хэрэгжүүлж, өвөрмөц дэд бүтэц, аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг хангасан хөдлөх бүрэлдэхүүнийг бий болгохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: https://en.osjd.org/en/8821/page/106072?id=258595
Орчуулсан: М.Анударь

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.02.09 139.5.219.222
Зочин

Давхар хурдны галт тэрэг нэгмөсөн үйлдвэрлэчих

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд