ЗАБАЙКАЛЬСК ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ЦАХИЛГААНЖУУЛЛАА

     "Оросын төмөр замууд" НХН Транссибирийн төмөр замын уулзварын Карымскаягаас Хятадын хилийн Забайкальск хүртэлх 365 км төмөр замд 25 кВ-ын 50 Гц-ийн цахилгаанжуулалтыг хийж гүйцэтгэв. Гуравдугаар сарын 22-ны өдөр Борзягаас хил дээрх цариг солих терминал хүртэлх 117 км замд цахилгаан галт тэрэг аялуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд ОХУ-ын Тээврийн сайд  В.Г.Савельев, "Оросын төмөр замууд" НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёров, Забайкальскийн захирагч А.Осипов нар оролцлоо. Тээврийн сайд В.Г.Савельев, Забайкальск нь Орос, Хятадын хил дээрх төмөр замын хамгийн том шалган нэвтрүүлэх цэг болохыг онцлоод, тус улсын зүүн хэсэгт бүтээн байгуулалт хийх нь засгийн газраас дэд бүтцийн салбарт хийж хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг тэмдэглэв.

     "Оросын төмөр замууд" НХН нь маршрутын эцсийн хэсгийг цахилгаанжуулах ажилд 9.3 тэрбум гаруй рублийн хөрөнгө оруулалт хийсэн талаар мэдэгдсэн бөгөөд өдөрт зам тус бүрт 110 галт тэрэг багтах боломжтой хос трассаар шинэчлэн байгуулжээ. Энэ ажилд 340 гаруй км агаарын шугам, таталцлын хоёр дэд станц, автотрансформаторын дөрвөн станц, цахилгаан холбооны сүлжээг шинэчлэх, дохиолол, хөдөлгөөний менежментийн шинэ систем суурилуулах ажлыг багтаасан байна.

 

Эх сурвалж: https://www.railwaygazette.com/infrastructure/rzd-completes-zabaikalsk-electrification/58780.article?adredir=1&adredir=1

Орчуулсан: О.Одбаяр

 

#Сэтгэгдэл (2)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.04.20 103.212.118.231
Zochin

байгаль нуурыг ачааны галт тэрэг тойроход хурдаа хасаж зогсолт хийдэг. Эрдэнэт овоотын төмөр замыг бүс ба зам

2021.04.20 103.212.118.231
Zochin

байгаль нуурыг ачааны галт тэрэг тойроход хурдаа хасаж зогсолт хийдэг. Эрдэнэт овоотын төмөр замыг бүс ба зам

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд