БНХАУ-Д ГАЛТ ТЭРЭГНИЙ ХЯНАЛТЫН УХААЛАГ ЛАБОРАТОРИ НЭЭГДЛЭЭ

     БНХАУ-ын Засгийн газар, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд суурилсан дотоодын нэгдүгээр зэрэглэлийн ба олон улсын тэргүүлэх судалгааны байгууламжийг бий болгох зорилгоор галт тэрэгний хяналтын ухаалаг лабораторийг CASCO болон Shaanxi Railway & Logistics Industry Group хамтран нээлээ. 

     Си-Сянийн шинэ бүсэд суурилсан энэхүү лаборатори нь инновацийг бие даан хөгжүүлэх, салбарын стандартыг тогтоох, салбарын шилдэг авьяас чадварыг нээх, Beidou хиймэл дагуулын байршилд суурилан шинэ үеийн галт тэрэгний удирдлагын технологийн талаар судалгаа хийх зорилготой юм. RITCL-ийн хэсгүүд нь галт тэрэгний ухаалаг удирдлага, ухаалаг станцууд болон ухаалаг диспетчерийн ажлыг гүйцэтгэхэд зориулагдсан, мөн шинжилгээний иж бүрэн талбайтай аж. 

 

Эх сурвалж: https://www.railwaygazette.com/business/intelligent-train-control-randd-lab-opens/58800.article 

Орчуулсан: О.Одбаяр
 

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.04.20 103.212.118.231
Зочин

Ухаалаг тавилга

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд