КАЗАХСТАН, УНГАР УЛСУУД ХАМТРАН “ТОРГОНЫ ЗАМ”-ЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

     Унгар Улсад баригдаж буй “Зүүн Баруун Хаалга” (EWG) интермодель терминалын хөгжүүлэгч болон Казахстан, Хятадын хил дээр терминал ажиллуулдаг Казахстаны “ЕвроТранзит” групп хамтран хурдан, найдвартай тээврийн маршрут гаргах буюу алдарт “Торгоны зам”-ын хөдөлгөөнийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болжээ. Москва хотод үргэлжилж буй “ТрансРуссия” олон улсын тээвэр, логистикийн үзэсгэлэн дээр талууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
     Казахстаны “ЕвроТранзит” групп нь Ази, Европ чиглэлийн ачаа тээврийн гол тоглогч бөгөөд Казахстан-Хятадын хил дээр төмөр зам болон ачааны машины хэд хэдэн терминал ажиллуулдаг, замын хөдөлгөөний удирдлага, тээврийн групп юм. Мөн өдгөө хурдацтай өсөн нэмэгдэж буй хөдөлгөөнийг зохицуулах төмөр замын хоёр дахь терминалыг барьж байгаа аж. “ЕвроТранзит” компанийн гүйцэтгэх захирал Эрлан Диханбаевын мэдээлснээр Казахстан-Хятадын хилийн ачаа шилжүүлэн ачих хамгийн чухал газар болох Достык дахь тус компанийн төмөр замын терминалын үйл ажиллагааг Фенеслитке дэх “Зүүн Баруун Хаалга”-тай уялдуулахаар болжээ. 


Эх сурвалж: https://www.railfreight.com/intermodal/2021/04/16/kazakhstan-and-hungary-want-to-boost-silk-road-traffic/
Орчуулсан: М.Анударь
 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд