ТЕНДЕРИЙН УРИЛГА-ТТЗ/202103037

2021-05-20 10:59:18

Огноо : 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 
Тендер шалгаруулалтын нэр: “Шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” 
Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202103037

        “Тавантолгой төмөр зам” ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

          Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтаар бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50.000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
          Үүнд: Борлуулалтын хэмжээ: 2020 оны нэг жилийн борлуулалтын орлого төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байна.
          Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 100%-аас багагүй
          Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ 
          Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2020 он төсөвт өртгийн 100%-аас багагүй үнийн дүнтэй  ижил төрлийн барааг худалдан борлуулсан байх.
          Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Тендерийн хамт : 2,300,000₮ /Хоёр сая гурван зуун мянган / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө цахимаар ирүүлнэ. 
Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутад  нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан доорх хаягаар нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх.Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                                                               Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг В блок, 
                                                                                    11-р давхар. “Тавантолгой төмөр зам”ХХК
                                                                                                    Имэйл хаяг: info@ttz.mn
                                                                                                        Утас:976+77777727 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд