ТЕНДЕРИЙН УРИЛГА-ТТЗ/202103003

2021-05-31 11:59:21

Огноо : 2021-05-27
Тендер шалгаруулалтын нэр: “Workstation компьютер” нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202103003
 
“Тавантолгой   төмөр   зам” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос компьютерыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

          Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn цахим хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50000/тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

          Борлуулалтын хэмжээ: 2019, 2020 оны аль нэг жилийн борлуулалтын орлого төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.
          Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-аас багагүй. 
          Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны санхүүгийн тайланг ирүүлнэ.
          Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50%-аас багагүй үнийн дүнтэй компьютер худалдан борлуулсан байх.

Тендерийн хамт 5’090’000₮ /Таван сая ерэн мянган төгрөг/--ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минут-аас  өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ирүүлнэ.

Тендерийг  2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутад нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдийг байлцуулан доорх хаягаар нээнэ.

          Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
          Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                                                                            Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
                                                                     Юнион бюлдинг В блок, 11-р давхар, “Тавантолгой төмөр зам” ХХК. 
                                                                                         Имэйл хаяг: info@ttz.mn Утас: +976-77777727

 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд