ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

2021-06-07 11:42:49

       Тавантолгой Төмөр Зам ХХК нь нийт ажилтан, ажиллагсдынхаа гаргасан амжилтыг нь цаг тухайд нь бодитой үнэлэн урамшуулдаг. Манай компани ажилтан, ажиллагсдаа мэргэжлийн дагуу өсөн дэвжих, мэдлэг туршлагаа бүрэн нээж ур чадвараа нэмэгдүүлэх таатай нөхцөлөөр ханган ажилладаг. Бидний амжилт бүтээлийн үндэс бол манай хамт олны хичээл зүтгэл юм.

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН  МЕНЕЖМЕНТИЙН СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

      Тасралтгүй өсөн хөгжих компанийн хөгжлийн хэрэгцээг хангахуйц хүний нөөцийг төлөвлөж, сонгож бүрдүүлэн, тэдгээрийн сургалт хөгжил, карьерийн өсөлт, гүйцэтгэл болон урамшууллын  чиг  үүргүүдийг цогцоор хангасан хүний нөөцийн менежментийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэн  хөгжүүлэх үндсэн дээр 2050 он хүртэлх компанийн урт хугацааны хөгжлийн  стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих явдал байна.

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ: 

     Тэргүүлэх чиглэл 1: Компанийн тогтвортой өсөлт хөгжилд чиглэсэн хүний нөөцийн менежментийн үр ашигтай тогтолцоог хөгжүүлэх;
     Тэргүүлэх чиглэл 2: Ажилтнуудыг тасралтгүй суралцах системийг бий болгох, авьяас чадварын хөгжлийн ба карьерийн менежментийг цогцоор нь хэрэгжүүлэх;
     Тэргүүлэх чиглэл 3: Стратегийн зорилгод чиглэсэн ажлын гүйцэтгэл, урамшууллыг нягт уялдуулах удирдлагын тогтолцоог хөгжүүлэх;
     Тэргүүлэх чиглэл 4: Компанийн үйл ажиллагааны  өндөр гүйцэтгэл, эрчимтэй хөгжлийг хангах  зөв манлайллыг төлөвшүүлэх;
     Тэргүүлэх чиглэл 5: “Байгууллагын соёлд суурилсан зөв хандлагатай ажилтнуудын төлөвшүүлэх

 

ЯАГААД "ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ" ХХК ГЭЖ?

       Хэрэв та улс эх орныхоо хөгжилд гар бие оролцон ирээдүйн түүхээ бидэнтэй хамт бахархалтайгаар бүтээе, эзэмшсэн мэргэжлээ шинэ түвшинд гаргая гэвэл манай компанийг сонгоорой.


ТА МАНАЙ КОМПАНИД НЭГДСЭНЭЭР:
- Эх орныхоо төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцоно.
- Салбартаа түрүүлж алхана.
- Тасралтгүй суралцах боломж олгоно.
- Гүйцэтгэлд суурилсан цалин хөлс урамшуулал олгоно.

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.06.15 64.119.16.87
Мөнхбат

tanai kompanid anket buglusun baigaa sul oron too garsan bolwuu

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд