Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

2021-06-16 15:50:21

Манай компанийн вебсайтад тавтай морилно уу!


    “Тавантолгой төмөр зам” ХХК нь “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготойгоор 2018 онд байгуулагдсан. Манай компани төмөр зам барьж байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх, тээвэр ашиглалт, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг засварлах зэрэг цогц үйл ажиллагаа явуулдаг. Бид улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын төслийн доод бүтцийн ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэн, захиалагчийн хяналтыг тавьж дуусгалаа. 
     Бид төмөр замын компанийн хөгжлийн 30 жилийн төлөвлөгөөг урьдчилан харж “Стратеги төлөвлөгөө-2050”, “Төмөр замын тээврийн хөгжлийн хөтөлбөр-2050” урт хугацааны стратегийн баримт бичгүүдийг боловсруулан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж, ирээдүйдээ итгэлтэйгээр урагшлан хөгжиж байгааг уламжлахад таатай байна. Үүний зэрэгцээ олон улсын ISO стандартуудыг компанийн үйл ажиллагаанд нэгэн зэрэг нэвтрүүлэх ажлыг санаачлан зохион байгуулж, нэвтрүүлж эхлээд байна.  
  XX зуунд Монгол Улс төмөр зам хэмээх хүн төрөлхтний хөгжлийн суут бүтээлтэй танилцаж, эзэмшиж, ашиглан үр шимийг нь хүртсэн. Өдгөө монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр олон улсын стандартад нийцсэн нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг бүтээн байгуулж байгаа энэхүү түүхэн үйл явдал нь эх орондоо төмөр замын хөгжлийн хоёр дахь давалгааг бий болгож, шинэ зууны хөгжил дэвшлийг улам бүр ойртуулж байгаа хэрэг төдийгүй энэхүү үйл хэрэгт манай хамт олон тэргүүн эгнээнд түүчээлэн оролцож байгаад туйлын сэтгэл хангалуун байна.
     Бид үндэсний баялаг болсон стратегийн орд газруудын ашиглалтыг эрчимжүүлж, тээвэрлэлтийн үргүй зардлыг бууруулах, уул уурхайн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн дэлхийн зах зээлийн жишгээр баялагаа үнэлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах бөгөөд ажлын явц, үр дүнгийнхээ талаар энэхүү сайтаараа дамжуулан Та бүхэндээ тасралтгүй мэдээлж байх болно. 

 

Хүндэтгэсэн 
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.УДААНЖАРГАЛ

#Сэтгэгдэл (2)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.08.09 103.212.118.32
Зочин

уламжлалт галт тэрэгнээс орчин үеийн маглев галт тэрэгт шилжихийг хүсья

2021.08.09 103.212.118.32
Зочин

уламжлалт галт тэрэгнээс орчин үеийн маглев галт тэрэгт шилжихийг хүсья

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд