БНХАУ-ЫН ЭРДЭМТЭД МАГЛЕВ ГАЛТ ТЭРГИЙГ 1000 КМ/ЦАГИЙН ХУРДТАЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗЭВ

2021-06-22 11:15:41

     Хурдны галт тэрэгний хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч БНХАУ шинэ технологи танилцуулсаар байна. Тухайлбал, Чэндү хотын Зам, тээврийн их сургуульд Хятадын бие даан судлан хөгжүүлсэн 620 км/цагийн хурдтай зорчих хүчин чадал бүхий Маглев галт тэрэг болон уг галт тэрэгний хурдны зам шугамын эх загварыг энэ сарын 13-нд олон нийтэд танилцуулжээ. Тус сургуулийн судалгааны баг Хятадын CRRC, Хятадын төмөр замын корпорацийн эрдэмтэдтэй хамтран ажилладаг бөгөөд тус судалгааны баг Маглев галт тэрэг нь онолын хувьд ирээдүйн вакум дамжуулах хоолойн замаар 1000 километр/цагийн хурдтай зорчих боломжтой гэж үзсэн байна. Тус сургуульд Хятад Улсын Маглев галт тэрэгний судалгааны лаборатори болон 165 метр туршилтын зам шугам байдаг аж. 


     Маглев галт тэрэг нь соронзон орчинд өөрийгөө хөвүүлэх, чиглүүлэх, тогтворжуулах чадамж бүхий технологиор бүтээгдсэн хурдны галт тэрэг бөгөөд сүүлийн жилүүдэд тус галт тэрэгний талаарх судалгаа амжилтаар дүүрэн байгаа тухай Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллээ. 


Эх сурвалж: https://baijiahao.baidu.com/s?id=1652424052372193741&wfr=spider&for=pc
Орчуулсан: Б.Мэнд-Амар
 

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.06.24 139.5.217.231
Зочин

Арабын дубайд hyperloop хоолойн галт тэрэгний мэдээг гарга

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд