“РЖД” КОМПАНИ 200 ШИРХЭГ ДИЗЕЛЬ ЗҮТГҮҮРИЙН ЗАХИАЛГА ӨГЧЭЭ

2021-06-29 12:19:57

     “Оросын төмөр замууд” НХН /РЖД/ “Синара Тээврийн Машин” /CTM/ компанитай 200 ширхэг зүтгүүр нийлүүлэх захиалгын гэрээ байгуулжээ. Уг зүтгүүр нь 7100 тонн хүртэлх ачааг татах хүчин чадалтай, гол замын 2TE35A хос эд ангитай, ачааны дизель зүтгүүр бөгөөд гэрээнд засвар үйлчилгээг мөн давхар үзүүлэхээр тусгасан байна.
     Эдгээр зүтгүүрийг “Синара” болон Сименсийн “Урал Локомотивс”-ын хамтарсан компани үйлдвэрлэж, Оросын ханган нийлүүлэгчидтэй хамтран ихэнх бүрэлдэхүүн хэсгийг дотооддоо үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Эхний хоёр зүтгүүрийг 2022 онд туршилтын журмаар явуулж эхлэх бөгөөд “Оросын төмөр замууд” НХН-ийн Алс Дорнод, Зүүн Сибирийн бүс нутаг дахь салбарууд руу 2031 он хүртэл шат дараатай нийлүүлэхээс  гадна үйлдвэрлэгч нь холбогдох дэд бүтцийг шийдэх юм байна.
     ОХУ-ын төмөр замын салбарын мэргэжилтнүүд “Оросын төмөр замууд” НХН-ийн энэхүү дизель зүтгүүр худалдан авалтыг дотоодын төмөр замын инженерчлэлийг хөгжүүлэхэд чухал алхам боллоо хэмээн үзэж байгаа аж.


Эх сурвалж: https://www.railwaygazette.com/traction-and-rolling-stock/rzd-places-order-for-200-diesel-locomotives/59301.article?fbclid=IwAR3tbPD4ynAA0kW1FkeARRsvliyxW8KsSWk-3sNASCspxXUCPJeiprCnEkk
Орчуулсан: М.Анударь
 

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.07.01 64.119.24.227
Зочин

якунин цаасан дээрээ л монголыг доромжил. Америк зүтгүүр л ав

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд