МЭНДЧИЛГЭЭ

2021-07-10 10:57:11

     Эх дэлхийд түүхээрээ бахархсан Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье. 

Монголчууд бид улс орныхоо дэд бүтцийн тулгуур зангилаа болсон төмөр замын хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээж, их бүтээн байгуулалтын түүхэн он жилүүдийг туулж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн үндэсний бүтээн байгуулалтын томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж, ирэх 2022 онд ашиглалтад оруулахаар манай хамт олон шаргуу хөдөлмөрлөж байгааг дуулгахад таатай байна. Энэ бол төмөр зам хэмээх их айлын түүхийг бүтээсэн ахмад үеийнхний нөр их хөдөлмөр, ажил амьдралын арвин баялаг туршлага, залуу үе бидний эх орныхоо төлөө хийж, бүтээе гэсэн чин хүсэл эрмэлзлэлийн ган бат холбоос, түүний үр дүн юм. 

Монголын ард түмэндээ болон Төмөр замтай ажил, амьдралаа холбосон Монголын нийт төмөр замчид, бүтээн байгуулагчид Та бүхэндээ дахин баярын мэнд дэвшүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөе! 

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ,

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР

НОРОВСАМБУУГИЙН УДААНЖАРГАЛ

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд