“ЮНАЙТЕД ВАГОН” КОМПАНИ ШИНЭ ТӨРЛИЙН 2000 ХОППЕР ВАГОН НИЙЛҮҮЛНЭ

2021-08-04 09:18:46

     Оросын хамгийн том тээврийн вагон үйлдвэрлэгч “Юнайтед Вагон” компани “ЕвроХим” компанид минерал бордоо тээвэрлэх зориулалттай шинэ загварын 2000 хоппер вагон нийлүүлэх гэрээ байгуулжээ. Компанийн удирдлагууд “Энэхүү гэрээ нь хоёр компанийн урт хугацааны хамтын ажиллагааг дахин баталгаажуулсан үйл явдал” боллоо хэмээн онцолсон байна. Гэрээг 2022 оны 6 дугаар сар гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусах ба багц вагонуудыг дээрх хугацаанд багтаан захиалагчид илгээхээр төлөвлөж байгаа аж. 
     Хоппер вагонуудыг тээвэр, логистикийн үйлчилгээ үзүүлэгч “Үндэсний Тээврийн Компани”-ийн паркад ашиглан, минерал бордоо тээвэрлэх юм байна. 19-9835-01 хоппер вагон нь техникийн болон эдийн засгийн сайжруулсан үзүүлэлтээрээ онцлог бөгөөд байгаль орчны стандартуудын өндөр шаардлагыг хангасан, өөрийн эзлэхүүн 101м3 ба даацын хүчин чадал нь 76.7 тонн.
     Энэхүү шинэ төрлийн вагоныг ашигласнаар Урал–Норт–Уэст портуудын шугамын цахилгаан нийлүүлэлтийн системийн цахилгааны жилийн бууралт 1,5 мегаваттыг давж, хүлэмжийн хийн ялгарал 2019-2020 онтой харьцуулбал бараг 800 тонн нүүрстөрөгчөөр багасна гэсэн тооцоо судалгаа гарчээ. 

 

Эх сурвалж: https://www.globalrailwayreview.com/news/125859/uwc-hopper-cars-eurochem/ 
Орчуулсан О.Одбаяр
 

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.08.05 64.119.26.16
Зочин

Гурилын үйлдвэрт яаг ийм вагон

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд