ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЖЭЭ

2021-08-05 11:24:00

     “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд байгуулагдсан “Төмөр зам”-ын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төмөр замын мэргэжлээр элсэлт авч эхэлжээ. “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК зэрэг төмөр замын компаниудын захиалгаар өртөөний жижүүр, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, вагон үзэгч, засварчин, ачаа вагон хүлээлцэгч, төмөр замын замчин зэрэг мэргэжлээр өнгөрсөн 6 дугаар сараас элсэлт авч эхэлсэн байна. 
     Манай улсад төмөр замын шинэ төслүүд эрчимтэй хэрэгжиж буй энэ үед төмөр замын мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж, зөвхөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг ашиглалтад оруулахад байнгын ажлын байр 2000-аар нэмэгдэх юм. “Төмөр зам”-ын МСҮТ-д сурснаар үйлдвэрлэлийн дадлага хийх орчин нөхцөл, тэтгэлэг, дотуур байр, төгсөөд ажлын байраар хангагдах боломжтой аж. 

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.08.05 202.9.46.37
Sodoo

Sain bna uu emegtei hvn surch bolohuu nas zaasanuu

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд