БАЙГАЛЬ ОРЧИН

2021-08-09 09:39:19

     Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр гүйцэтгүүлж, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, байгаль, зэрлэг ан амьтанд ээлтэй төмөр замыг барьж ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ба 
•    Компанийн байгаль орчны хэсэгт мөрдөх дүрэм журмыг боловсруулах;
•    Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэх дүрэм журмуудыг боловсруулах, хэрэгжүүлэх; 
•    Хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн байгаль орчны нөлөөллийн тайланг боловсруулах, батлуулах үйл ажиллагаанд хяналт тавих;
•    Тавантолгой–Гашуунсухайт төслийн барилга угсралтын ажлыг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх талаарх заавар зөвлөмжийг ерөнхий гүйцэтгэгчид өгөх;
•    Хяналт тавих; 
•    Орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас шаардагдах /газар ашиглалт, ус, түгээмэл тархацтай ашигт малтмал, хог хаягдал гэх мэт/ тусгай зөвшөөрлийг авах зэрэг чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд