“ЭКО ТҮНШЛЭЛИЙН САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛАВ

2021-09-02 17:13:26

     “Тавантолгой төмөр зам” ХХК байгалийн элсний нүүдлийг багасгах, цөлжилтийг бууруулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллах зорилгоор “Галтууд” ХХК-тай “Эко түншлэлийн санамж бичиг” байгууллаа. “Галтууд” ХХК нь ногоон хөгжлийн хүрээнд “Хатан хармаг кластер” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах сонирхлыг дэмжиж, элсний нүүдлийг бууруулах асуудалд түлхүү хамтран ажиллахаар тогтов.

 
     Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам орчмын элсний нүүдлийг багасгах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах, элсний нүүдлийг бууруулах зорилгоор хармаг тариалах үйл ажиллагааг олон нийтэд таниулах зэрэг хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ.   
 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд