"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2021-09-09 18:37:13

     “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ  болон бусад холбогдох албан тушаалтнууд өнөөдөр /2021.09.09/ Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явцтай танилцлаа. 
         Тус үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж байгаа томоохон логистик төслийн нэг бол төмөр замын төсөл юм” хэмээн онцолж төмөр зам ашиглалтад орсноор эдийн засгийн эерэг олон үр дүн  авчрахыг дурдаж байлаа. 
       Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт нь нийт 6 зөрлөг 2 өртөөтэй баригдах юм. Одоогоор нийт /дэлгэмэл урт/ 312.8 км төмөр замаас 211 км гол зам, 49 км өртөөний замыг угсраад байна. Мөн Гашуунсухайт өртөөний хэсгийн газар шорооны ажил 88.9%, ачилтын тойргын газар шорооны ажил 100% бүрэн дууссан.  Харин эрчим хүч, цахилгаан дамжуулах шугамын ажил 43.4%-тай, дохиолол холбооны ажил 15.6%-тай үргэлжилж байна. Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх оны 07-р сард ашиглалтад орно. Мөн хөндлөн тэнхлэгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбох ажил газар шорооны ажлаар эхлээд явж байна.

 
 

#Сэтгэгдэл (5)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.09.28 192.82.81.210
Д

Шууд зам нь өргөн замын голоор нарийн зам явчдаг\n

2021.09.28 192.82.81.210
Д

Шууд зам нь өргөн замын голоор нарийн зам явчдаг\n

2021.09.11 150.129.142.131
Зочин

Ржд халтарт холболтын цэгээ тохирохыг харнаа гэсэн

2021.09.11 150.129.142.131
Зочин

Швед норвегид 2 голтой вагон явдаг.

2021.09.11 150.129.142.131
zochin

2 голтой дугуйг автоматаар солих боломжгүй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд