ТЕНДЕРИЙН УРИЛГА

2021-11-23 14:26:57

Огноо: 2021-11-23

Тендер шалгаруулалтын нэр: Оффис тавилга (ширээ, сандал, жижиг шүүгээ) нийлүүлэх 

Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202103001
 
“Тавантолгой төмөр зам” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Оффис тавилга (ширээ, сандал, жижиг шүүгээ)-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn цахим хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2019, 2020 оны аль нэг жилийн борлуулалтын орлого төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 70%-аас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн  хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 70%-аас багагүй үнийн дүнтэй оффисын тавилга, ширээ, сандал худалдан борлуулсан байх. 

Тендерийн хамт 1010000₮ /Нэг сая арван мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут-аас  өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 12-р дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутад нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдийг байлцуулан доорх хаягаар нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 


Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг В блок, 11-р давхар, “Тавантолгой төмөр зам” ХХК. 
Имэйл хаяг: info@ttz.mn
Утас: +976-77777727

 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд