“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙНХАН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2021-11-25 15:02:51

     Стратегийн өндөр ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтан, албан хаагчид төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа. Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Үндсэн хуульт, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласан өдрийн мэндийг дэвшүүлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль хүртсэн албан хаагчдадаа шагналыг гардуулан өгөв. 

     Алтан гадас одонгоор Захиргааны хэлтсийн жолооч С.Дорж, Хөдөлмөрийн хүндэт медалиар Худалдан авалтын хэлтсийн дарга Ц.Хүрэлсүх, Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Э.Чанцалдулам, Харуул хамгаалалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Алтансүх, Байгаль орчин, орон нутгийн хэлтсийн мэргэжилтэн Э.Дүүриймаа, Кемпийн үйлчилгээний хэлтсийн ажилтан Ж.Цэрэнбат, Санхүү, банкны тэргүүний ажилтан шагналаар Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Б.Хатантуул нар тус тус шагнууллаа. Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн дээд одон медаль, салбарын шагнал хүртсэн нийт ажилтан, алба хаагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.     

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд