УЛС ТУНХАГЛАСНЫ ТҮҮХТ 97 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ

2021-11-26 09:07:48

          Эрхэм хүндэт Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан түүхт өдрийн мэндийг дэвшүүлье.

Улс үндэстний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа нь эдийн засгийн аюулгүй байдал билээ. Манай компанийн хамт олон улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дэмжих үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулж, үндэсний баялагаа дэлхийн зах зээлд хүргэх төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ бол манай хамт олны улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, бахархалт үйл хэрэг гэж бид ойлгодог.

          Монгол Улсын иргэн бүр үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, эх орныхоо өмнө тодорхой үүрэг хариуцлага хүлээн, ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.11.26 64.119.27.47
Зочин

Давхар вагоны талаарх мэдээллийг гаргаж өгөөч

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд