“САЯ ТОНН-САЯ МОД” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 180 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

2021-12-23 15:36:21

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийг охин болон гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд оролцогч талуудын оролцоог хангах, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох үүднээс өнөөдөр /2021.12.23/ уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. 
     Зөвлөгөөнд БОАЖЯ, ХХААХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Зэвсэгт хүчний жанжин штаб, “Тавантолгой төмөр зам” ХХК, ХААИС-ийн эрдэмтэн судлаачид болон бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Мөн энэ үеэр “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллагуудад батламжийг гардууллаа. 
“Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд:
1.    “Тавантолгой төмөр зам” ХХК - 7.410.000
2.    “Тавантолгой түлш” ХХК - 2.850.000
3.    “Зүүнбаян төмөр зам” ХХК - 7.410.000
4.    “Гашуун сухайт авто зам” ХХК 2.850.000
5.    “Тавантолгой дулааны цахилгаан станц” ХХК - 7.410.000
6.    “Моннис майнинг” ХХК - 2.500.000
7.    “Хишиг Арвин Индустриал” ХХК -  2.500.000
8.    “Тавантолгой оператор түншлэл” ХХК - 2.500.000.
9.    “Ти Эн Түншлэл”, "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК -12.000.000
10. “МТАС Түншлэл”, "Монголиан Контракт Майнинг Сервис" ХХК - 1.800.000 ширхэг модыг тус тус тарьж ургуулах юм.

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2021.12.23 64.119.25.131
Зочин

Аюулыг таниулах төвтэй бол

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд