“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТОП АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРАВ

2021-12-29 12:20:14

        Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийг тодруулдаг “Entrepreneur - 2021” ёслол зохион байгуулагдлаа. МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үйл ажиллагаа өнгөрсөн жил цар тахлын улмаас өнжиж, энэ жил 24 дэх удаагаа болов.
        Үйл ажиллагаагаараа манлайлсан 10 аж ахуйн нэгж “Entrepreneur - 2021” цомыг хүртсэн бол “Эрдэнэс Тавантолгой” ХК топ АНН-ээр шалгарч, “Гран при” цомоор шагнууллаа. Тус компани энэ онд 6,2 сая тонн буюу нэг их наяд төгрөгийн үнийн дүнтэй нүүрс борлуулж, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой дулааны цахилгаан станц зэрэг хариуцсан томоохон төслүүдээ 83 хувьтай санхүүжүүлсэн байна. 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд