МЭНДЧИЛГЭЭ

2021-12-30 16:14:51

     Эрхэм хамтран зүтгэгчид, харилцагч түншүүд, төмөр замын салбарын нийт ажилтан, албан хаагчид, эх орныхоо бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэгч Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

    Бид Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг амжилттай хэрэгжүүлж, нийт ажил 75 хувийн гүйцэтгэлтэй, 230 км төмөр замыг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэг тохирох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 60 гаруй жилийн дараа төмөр замын хоёр дахь гарц нээгдэж буй түүхэн үйл явдал юм.

     Манай компани Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ыг удирдлага болгон “Стратеги төлөвлөгөө 2050”, “Төмөр замын тээврийн хөгжлийн хөтөлбөр 2050”, “Хүний нөөцийн стратеги 2030” баримт бичгүүдийг боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

   2022 онд бид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулах, шинээр эхлүүлж буй Богдхан төмөр замын ажлыг амжилттай хэрэгжүүлэх, Монгол инженерийн ур ухааныг илтгэн харуулах, томоохон зорилгод нэгдэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

 Ирж буй шинэ он Монголчуудын хувьд хөгжил дэвшлийн үүдийг нээсэн, өрнүүн амжилтын жил байна гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье!  

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд