ӨВӨР МОНГОЛД УСТӨРӨГЧӨӨР АЖИЛЛАДАГ ЗҮТГҮҮРИЙГ АШИГЛАЖ ЭХЭЛЖЭЭ

2022-03-09 14:19:41

     Хятадын анхны устөрөгчийн цахилгаан зүтгүүрийг Өвөр Монголын Жинжоу-Баянхуа чиглэлийн төмөр замын үйлчилгээнд ашиглаж эхэлжээ. Энэхүү зүтгүүр нь устөрөгчийн бүтэн дүүргэлтээр 80 км/цагийн хурдтай, 24.5 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай бөгөөд бүх эд ангийг Хятадад үйлдвэрлэсэн байна. 
     Уг зүтгүүр нь энгийн зүтгүүртэй харьцуулахад 1000 тонн/км тутамд бохирдлыг 80кг-аар багасгах бөгөөд Жинжоу–Баянхуа чиглэлд бүрэн нэвтрүүлснээр бохирдлыг жилд 96 мянган тонноор бууруулна гэж тооцжээ.

Эх сурвалж: https://www.railjournal.com/freight/crrc-hydrogen-locomotive-enters-service-in-inner-mongolia/ 
Орчуулсан: О.Одбаяр

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд