ТЕНДЕРИЙН УРИЛГА

2022-04-04 13:58:41

Огноо: 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Бичиг хэрэг

Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202202102

        
“Тавантолгой төмөр зам” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Бичиг хэрэг”–ийг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 1,114,246 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минут –аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минут-д зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.


Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 
Юнион бюлдинг В блок, 11-р давхар. 
Утасны дугаар: 976+77777727
 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд