ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА

2022-04-18 18:51:51

     “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “А6-20” 2021-2025 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөө болон 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд охин болон хараат, гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “ЭТТ – JOB FAIR” нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулж ажилласан. 
     Энэ удаад орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор “ЭТТ – JOB FAIR” нээлттэй ажлын байрны өдөрлөгийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулах гэж байна. 
     Уг өдөрлөгт “Тавантолгой төмөр зам” ХХК зарласан ажлын байруудаа нээлттэй танилцуулж, сонирхсон ажил горилогчийг анкет бөглүүлж, цаашлаад ажлын байраар ханган ажиллах юм.  
 

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2022.04.19 202.55.188.84
Б Бат Эрдэнэ

Ажил орвол хаан очиж уулзах юм бол 96082627 мэдээлэл авийя

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд