СТОКХОЛЬМЫН ХОНГИЛЫН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ ШУГАМ 70 ГАРУЙ ЖИЛИЙН ӨМНӨ НЭЭГДЖЭЭ

2022-05-13 14:07:40

     Шведийн нийслэл Стокхольм хот дахь хонгилын төмөр зам нь “Metro Rail News” сайтаас гаргасан “Дэлхийн шилдэг 10 метроны төмөр зам” жагсаалтын 9 дүгээрт оржээ. Тус төмөр замын транзит системийн эхний шугам 1950 онд нээгдсэн бөгөөд өнөөдөр 100 зогсоолтой, тэдгээрийн 47 нь газар доор, 53 нь газар дээр байрладаг аж. Стокхольмын хонгилын төмөр зам нь хотын соёл, түүхийг судлах боломжийг олгодог бөгөөд хад цохиотой төстэй, гоёмсог зогсоолуудтай гэдгээрээ ихээхэн онцлогтой.


Эх сурвалж: Metro Rail News

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд