ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

2022-05-30 17:15:13

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцож, мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд “Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг. Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. 70 жилийн өмнө Замын-Үүд-Эрээн боомтын хил холболтын цэгийг тохирч байсан бол 70 жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг тохирч холбогдох бүтээн байгуулалтын ажил хийж, шилжүүлэн ачиж, буулгах терминалыг ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар болоод байна. Бид экспортын гарцаа ойрын ирээдүйд дөрөв болгоно” гэлээ.

   

ГАШУУНСУХАЙТ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ТЕРМИНАЛ 24 ЦАГИЙН ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ


     “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Ерөнхий сайдад Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ажлын явцыг дэлгэрэнгүй танилцуулав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбохоор тусгасан. Үүний хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын төслийг хэрэгжүүлж байна. Тус терминал Тавантолгойн бүлэг ордоос төмөр замаар тээвэрлэсэн чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих зориулалттай. Мөн талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай, гаалийн хяналтын болон хүлээлгийн талбай зэрэг нийт 74га талбайгаас бүрдэх байгууламж юм. Терминал ашиглалтад орсноор 10 жилийн хугацаанд 224,6 сая ам.долларын орлого олж, улсын төсөвт 17.17 сая.ам.долларын татвар төвлөрүүлэн, 8.7 жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, 58.8 сая.ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм.


ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙГ ИРЭХ 07 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

     “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд тусгагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ба одоогоор төслийн ажил 79.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн хүрээнд 174 байршилд хоолой, 15 байршилд дам нуруут болон жаазан гүүр, дэлгэмэл уртаараа нийт 312.8 км төмөр замын дээд бүтэц барихаас 240.5 км нь бүрэн дууссан. Өртөө, зөрлөгүүдийн дохиоллын ажил 59.29, холбооны ажил 51.82 хувийн гүйцэтгэлтэй, нийт 464.2 км шилэн кабелын шугам суурилуулахаас 418.2 км-ынх нь ажил дууссан. Тавантолгой өртөөний удирдлагын байр 97, өртөө, зөрлөгүүдийн ажилчдын орон сууц болон удирдлагын байрууд 95 хувийн гүйцэтгэлтэй. Төслийн эрчим хүчний ажлын хүрээнд 17 байршилд дэд станц барьж байгуулахаас 16 хэсэгт байрлуулж дууссан бөгөөд нийт 270 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам угсрахаас 255.9 км-ыг угсарч дуусаад байна.

#Сэтгэгдэл (8)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2022.07.04 202.126.89.93
Зочин

Монголын төмөр зам огцом эргэлт ихтэй согтуу хүнээс дор болсоныг бодвол уул нүхлэхгүйгээр шулуутгах боломжтой харагдаж байна

2022.07.01 202.126.90.99
Зочин

Миний бичсэн марзан саналаас ухаарал авсан байх

2022.07.01 202.126.90.99
Зочин

Миний бичсэн марзан саналаас ухаарал авсан байх

2022.07.01 202.126.90.99
Зочин

Миний бичсэн марзан саналаас ухаарал авсан байх

2022.06.08 103.26.195.147
Зочин

Алдаа хийж байж амжилтад хүрдэг

2022.06.08 103.26.195.147
Зочин

Алдаа хийж байж амжилтад хүрдэг

2022.06.05 66.181.190.123
Зочин

Төмөр замын трасс гаргах нарийн ажил

2022.05.30 202.126.90.80
Зочин

Тооноос чанар цариг маргаан биш болсон

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд