ТЕНДЕРИЙН УРИЛГА

2022-06-21 17:40:12

Огноо: 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Шатахуун/тос,тослох материал/

Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202202100

   
“Тавантолгой төмөр зам” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Шатахуун/тос,тослох материал/”–ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийн баталгаа: Төсөвт өртгийн нэг хувь буюу 10,912,426.8₮(Арван сая есөн зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин зургаан төгрөг найман мөнгө) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.    

Тендерийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минут-т зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

"Тавантолгой төмөр зам” ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол/14230/, Нарны зам -62, Юнион бюлдинг, Б блок, 11-р давхар.
Утасны дугаар: 976+77777727

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд