БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ

2022-07-05 16:55:18

     Богдхан төмөр зам нь Мааньт өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотын баруун урд талаар тойрч, Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал орчмоор дайран, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Рашаант өртөөтэй холбогдоно.
Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа онцгой төвөгшил бүхий төмөр замын туннель, эсткадан /том хэмжээний гүүр/ гүүрэн байгууламжийг бүтээн байгуулах юм.


 

Нийгэм, эдийн засгийн үр өгөөж

 

  • Нийслэл дундуур дайран өнгөрөх галт тэрэгнээс ялгарах дуу чимээ, стресс, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх байдал эрс багасна.
  • Хот доторх төмөр замын дөрвөн гарам дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс үүдэн авто замыг хоногт дунджаар 230 минут хаадаг байдал 84.8 хувиар буурна.
  • Гармын хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг бууруулснаар жилд дунджаар 445 сая төгрөгийн авто тээврийн хэрэгслийн шатахууны үргүй зарцуулалтыг хэмнэнэ.
  • Экспорт, импортын болон транзит тээврийн орлого төслийн хэрэгжилтийн 30 жилийн хугацаанд хамгийн багадаа 34.82 сая ам.доллароос 64.95 сая ам.доллар болж 2 дахин нэмэгдэн, гадаад худалдааны эргэлтийг эрчимжүүлэх чухал хүчин зүйл болно. 
  • Ашиглалтын явцад байнгын болон түүнийг дагалдаж орон нутагт нийт 1800 орчим ажлын байр шинээр бий болно.
  • Трассын чиг дагуух хотын дүүрэг, суурин газрууд, сумдын суурьшмал хүн амын тоо 6 дахин нэмэгдэж, эдийн засгийн хөгжил богино хугацаанд эрчимжинэ. 
  • Хүн бүхэнд хүртээмжтэй, чанартай нийгмийн дэд бүтцийн цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой соёл, аялал жуулчлал, ногоон хөгжил бүхий суурьшлын бүс бий болж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна.
  • Төмөр зам, авто зам, агаарын замын огтлол бүхий логистикийн сүлжээ болон хөгжинө.

Богдхан төмөр замд баригдах Туул гол дээгүүрх 3280 метр урт, 22-39 метр өндөр эстакад

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд