“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2022-07-22 16:16:57

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал,  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах төмөр замын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд харилцан туршлага солилцох, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах, хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээ хийх, төмөр замын мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Х.Хэрлэн: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргээд, цаашид Монголын төмөр замын компаниудаа дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Н.Удаанжаргал: “УБТЗ” ХНН нь төмөр замын салбарын хөгжлийг түүчээлж,  салбарын боловсон хүчнийг өндөр түвшинд бэлтгэж байгааг онцлон тэмдэглээд, төмөр замын ууган байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа  талархал илэрхийллээ. 

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2022.07.22 192.82.82.26
ББ

Хөдөлмөрийн баатараар удирдуулсан ТТЗ XXK-ийн хөдөлмөрч хамт олонд их амжилтыг хүсэн ерөөе

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд