МОНГОЛ УЛСАД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 84 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2022-08-05 17:25:34

       Монгол улсад төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 84 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баяр энэ өдрүүдэд тохиож байна.Өнөөдөр баярын хурал Улаанбаатар төмөр замын "Ган зам палас" төвд боллоо. Уг арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн болон үе үеийн ган замчдын төлөөлөл оролцлоо.


       Н.Удаанжаргал : Одоогоос 4 жилийн өмнө  Монгол улсын Засгийн газрын 242 дугаар тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулагдаж байсан.Өдгөө Монгол улс 1 дүгээр зэрэглэлийн, уулзаргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадал бүхий  төмөр замыг ашиглаж эхэлсэн түүхэн үйл явдлаар төмөр замчдын баяраа угтаж байгааг онцлон тэмдэглэлээ. Үндэсний компаниуд хамтарч, Монголчууд өөрсдийн хүч хөдөлмөрөөр барьсан  “Тавантолгой -Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь дэвшилтэд технологи, иноваци шингэсэн шилдэг бүтээн байгуулалт болсон. Энэ төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан УБТЗ ХНН-ийн удирдлага хамт олонд талархал илэрхийлээд Монгол улсынхаа төмөр замын хөгжлийн түүхийг бичилцэж, хамтран зүтгэж буй үе үеийн төмөр замчдадаа баярын мэнд хүргэн мэндчиллээ.  


          Баяр хурлын үеэр салбартаа үр бүтээлтэй, олон жил ажилласан төмөр замчдаа шагнан урамшуулсан юм. Хүндэт төмөр замчин цол тэмдгээр манай компанийн Суурь бүтцийн газрын дарга Ц.Түвшинбаяр мөн Зам барилгын хэлтсийн дарга Л.Идэрбат нарыг шагналаа. 


          Монгол улс 1-р зэрэглэлийн, уулзваргүй төмөр замыг ашиглаж,  2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөө хүртэл CKD4B серийн 2304 дугаартай зүтгүүр, 30 вагон, 2740 тонн жинтэй, 2050 дугаартай анхны туршилтын галт тэргийг аялуулж эхэлсэн түүхэн үйл явдлаар манай хамт олон төмөр замчдын мэргэжлийн баяраа угтлаа. 


Монгол улсад төмөр замын салбар үүсч, хөгжсөний 83 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баярын мэндийг хүргэе.  


 

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд