МЭНДЧИЛГЭЭ

2022-08-31 09:35:58

Монгол Улсынхаа төмөр замын хөгжлийн түүхийг бичилцэж, нэгэн зорилго дор нэгдэж, хамтран зүтгэж буй төмөр замчид Та бүхэндээ Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 84 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Манай улс 1938 онд Улаанбаатар-Налайх чиглэлд 43 км төмөр замыг анхлан барьж, Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулан анхны галт тэргийг аялуулж байсан. Түүнээс 84 жилийн дараа 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр CKD4B серийн 2304 дугаартай зүтгүүр, 30 вагон, 2740 тонн жинтэй, 2050 дугаартай анхны туршилтын галт тэргийг аялуулж эхэллээ. Ийнхүү Монгол Улс 1-р зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадал бүхий төмөр замыг ашиглаж эхэлсэн түүхэн өдөр тохиосныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Эх орныхоо хөгжил цэцэглэлт, төмөр замын шинэ хөгжлийн төлөө хамтран зүтгэж байгаа компанийнхаа инженер техникийн ажилчид, хөдөлмөрч бүтээн байгуулагчид, нийт төмөр замчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, түүх бүтээсэн залуустаа халуун баяр хүргэе.

МАНАЙ ОРНЫ ТӨМӨР ЗАМЫН САЛБАР УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИЖ, УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ТЭТГЭХ ГАН ЗАМ МӨНХӨД ЗУРАЙЖ БАЙХ БОЛТУГАЙ!

#Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2022.09.01 103.212.119.40
Зочин

Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан. Согтуу хүн шиг трасс болвжж

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд