ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.УДААНЖАРГАЛ “COAL MONGOLIA-2022”-Д ОРОЛЦОВ

2022-09-14 16:22:23

     Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт “Coal Mongolia-2022” энэ жил 10 дахь жилдээ “Сэргэлтийг хамтдаа” уриан дор 2022.09.07, 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал оролцлоо. 
     Тус компанийн хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтийн үйл ажиллагаатай давхацсан уг чуулганд тэрбээр цахимаар холбогдон, “Хөгжилд хөтлөх төмөр зам” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, ТТ-ГС төмөр замын төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн “ТТЗ” ХХК-ийн цаашид хэрэгжүүлж буй холболтын 22 км төмөр зам, Түүхий нүүрс ачих логистикийн төв, Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал, Богдхан төмөр зам зэрэг төслүүдийн талаар танилцуулав.  

#Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

#Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд