2019-11-06 16:20:53
Монгол Улсын Их Хурал 2010 онд 32 дугаар тогтоол гаргаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогод Монгол Улсад шинээр 6600 гаруй километр төмөр замыг 3 үе шаттайгаар барихаар заасан бөгөөд үүний эхний үе шатад баригдах 1100 орчим километр төмөр замын хэсэгт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгасан.
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоол гарсан.
Төслийг хэрэгжүүлэгч:
Ерөнхий захиалагч - “Монголын төмөр зам” ТӨХК
Төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгч – Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб
Төмөр замын дээд бүтцийн ажлын гүйцэтгэгч - “Улаанбаатар төмөр зам” ХНН
Төслийн хяналтыг гүйцэтгэгч - “Тавантолгой төмөр зам” ХХК
"Тавантолгой төмөр зам" ХХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэн захиалагчийн хяналтыг хийж гүйцэтгэв.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд баригдах бөгөөд төмөр замын урт нь 416.1 км, 1 өртөө, 6 зөрлөгтэй, төмөр замын голын даац 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм-ээр баригдана.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газрууд нийт 37 байна. Үүнд Тавантолгойн нүүрсний орд, Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, Оюут улаан, Өндөр жавхлан, Зөөвч овоо, Хашаатын говь зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, уран зэрэг 6 орчим тэрбум тоннын нөөц бүхий томоохон ордууд байршиж байгаа юм. Энэхүү төмөр замаар жилд 15.0 сая тонн ачаа тээвэрлэхээр тооцоолоод байна.
Эдийн засгийн үр ашиг:
2019-11-06 16:20:53