ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

    Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч Л.Шинэчимэг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлалын талаар сургалт зохион байгуулж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсүүдийн төлөвлөгөө, тайлан хариуцсан нийт 36 ажилтан хамрагдлаа. 

    Сургалтыг Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалаар батлагдсан “Аргачлал, загвар батлах тухай” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *