ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
“Тавантолгой төмөр зам” ХХК нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай өнөөдөр /07.09-ний өдөр/ харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, харилцан санал солилцлоо. Санамж бичиг байгуулснаар талууд хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, төмөр замын мэргэжлийн инженер бэлтгэх, давтан сургах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг олон талын үр дүнт ажил биеллээ олох нөхцөл бүрдэж байна. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд төмөр замын бүтээн байгуулалтын томоохон төслүүд эрчимтэй хэрэгжиж байгаа. Үүнийг дагаад мэргэжлийн хүний нөөцийг дотооддоо бэлтгэх асуудал чухал юм.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал: “Манай компанийн зүгээс төмөр замын мэргэжлээр төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлж, оюутнуудыг дадлага хийх бололцоогоор хангах бүрэн боломж бололцоо бий. Түүнчлэн төмөр замын ажлын дадлага туршлагыг судалгаа шинжилгээ, онолтой хослуулах нь илүү үр дүнг дагуулна.” хэмээн онцоллоо.
Хамтын ажиллагааны зорилтын хүрээнд талууд суралцах мэргэжил, оюутан суралцагчдын тоо, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож энэ оноос эхлэн төмөр замын чиглэлээр Шинжлэх, Ухаан, Технологийн Их Сургууль хичээлийн жилийн элсэлтээ авч байна.
Сэтгэгдэлүүд