ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ 42 КМ ДЭЭД БҮТЦИЙГ УГСАРЛАА
УИХ-ын дарга Г.Занданшатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон бусад төрийн удирдлагууд 07-р сарын 21-ний өдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа.
Төслийн хэмжээнд газар шорооны ажил 92,3%, эвдрэл гэмтэл засварлах ажил 94,2%, ус зайлуулах хоолойн ажил 79%, гүүрийн ажил 56 %-тай нийтдээ доод бүтцийн ажил 83,5 %- тай бол дээд бүтцийн ажил 16.7% буюу 42 км төмөр замын үеийг угсраад байна.
“Тавантолгой төмөр зам” ХХК төслийн захиалагчаар ажиллаж байгаа бол ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь” интернэшнл, 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 гаруй ажилтан, 513 машин механизм ажиллаж байна.
Уг төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, 2 өртөө, 6 зөрлөгтэй баригдана. 1-р зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй зам гэдгээрээ онцлогтой юм. Нэг голын даац 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдаж бүтээн байгуулалт 2022.07.01-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Төмөр зам ашиглалтад орсноор Монгол улсын эдийн засагт бодитойгоор дэмжлэг болохоос гадна 2000 гаруй ажлын байр шинээр нэмэгдэх зэрэг олон талт эерэг үзүүлэлт дагуулах юм.
Сэтгэгдэлүүд