ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН 132.38 УРТ МЕТР ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙН ДАМ НУРУУГ УГСАРЧ ДУУСЛАА

 Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн туслан гүйцэтгэгч компаниудын нэг “Туулын гүүр далай” ХХК өнөөдөр /2020.07.24/ 132.38 урт метр төмөрбетон гүүрийн дам нурууг угсарч дуусгалаа. Тус компанийн хариуцсан энэ гүүр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км трассын 369 дүгээр цэг дээр байршиж байна.

      Төслийн хүрээнд нийт 27 төмөрбетон гүүр барьж байгуулахаас өнөөдрийн байдлаар 52 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төсөл хэрэгжүүлэгч "Монголын төмөр зам" ТӨХК, хяналтын зөвлөх "Тавантолгой төмөр зам" ХХК, доод бүтцийн гүйцэтгэгч "Зэвсэгт хүчний жанжин штаб", дээд бүтцийн гүйцэтгэгч "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийнхэн болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй дотоодын аж ахуйн нэгжийн нийт ажилтан, алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *