"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн 3 дахь жилдээ үргэлжилж байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 онд мод тарих төлөвлөгөөний дагуу хавар, намрын бүх нийтийн мод тарих өдрүүдээр төмөр замын “Тавантолгой” өртөө орчимд говийн унаган ургамал болох сухай модыг 12000 ширхгийг тариаллаа. Мөн 2023 онд тарьсан 5000 гаруй модонд нөхөн сэргээлтийн ажил болон цэнэг усалгааг хийлээ. Эдгээр модны ургалтын хувь 95-аас дээш үзүүлэлттэй байгаа билээ. Ийнхүү манай компани 2024 оны мод тариалалтын төлөвлөгөөгөө амжилттай биелүүллээ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *