УИХ-ын ЭЗБХ-ны гишүүд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж тэргүүтэй УИХ-ын ЭЗБХ-ны гишүүд өнгөрсөн амралтын өдөр /2025.01.18/ “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гашуунсухайт өртөөн дээр ажиллалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, Н.Батсүмбэрэл, М.Бадамсүрэн нарын гишүүд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гашуун сухайт өртөө болон хилийн зурвастай танилцсан.

Энэ үеэр Тавантолгой ХХК-ийн ТУГ-ын дарга Б.Батбаяр тэргүүтэй компанийн хамт олон байнгын хорооны гишүүдийг хүлээн авч Гашуунсухайт өртөө, Шилжүүлэн ачих терминалын үйл ажиллагаа болон, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төслийн ТЭЗҮ-г танилцууллаа. Тавантолгой төмөр зам ХХК төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссан. Энэ оны хоёрдугаар улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр танилцуулгадаа онцоллоо.

УИХ-ын чуулганаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төслийг удахгүй хэлэлцэх юм. Тиймээс холбогдох байнгын хорооны гишүүд Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн тус төслийн талаар газар дээр нь очиж танилцан төмөр замын бүтээн байгуулалтыг үзэж, тодорхой мэдээллүүдийг авсан нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *