ПРОГРЕСС РЕЙЛ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

“Тавантолгой төмөр зам” ХХК болон Бодь интернэшнл, Барло Ворлд Монголиа компанийн төлөөллүүд АНУ-ын зүтгүүр үйлдвэрлэгч “Progress Rail A Caterpillar” компанийн  төлөөлөгчдийг /2025.01.22-нд/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 2024 онд Тавантолгой төмөр зам ХХК-ийн захиалгаар Прогресс Рейл компанийн нийлүүлсэн  гол замын SD70ACe/LW-4101 серийн зүтгүүрийг хэрхэн үр ашигтай ажиллуулах, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хэрхэн засаж сайжруулах, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, мэргэжилтэн инженерүүдийг дадлагажуулах, дахин сургах талаар ярилцлаа.

Тавантолгой төмөр зам ХХК-ийн Ерөнхий инженер Ч.Гартаам тэргүүтэй албаны төлөөлөгчид тус уулзалтад оролцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа дэлгэрэнгүй ярилцлаа.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *